Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

2022/04/27
Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив
Share on FacebookShare on Twitter

Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Аленко Сухадолник Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Өнгөрсөн онд байгуулж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа Монгол, Словени хоёр улсын Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Засгийн газрын хэлэлцээр хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт хамтарч, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв.

Элчин сайд, хатагтай А.Сухадолник ирэх жил тохиох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцлов.

Элчин сайд А.Сухадолник нь 2019 онд Бүгд Найрамдах Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон юм.

Танд санал болгож буй

Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

2026/01/29
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улс төр

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?