Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Л.Оюун-Эрдэнэ: Өөрчлөлт өвдөлт өгнө! Ерөнхий сайдын хувьд би энэ саналаасаа ухрахгүй!

2022/04/30
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Чуулганаар, Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх асуудлаар нэлээд хурц хэлэлцүүлэг өрнөж өнгөрлөө.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, “Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй!  Хэрвээ энэ санал унаад ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл, төсвийн мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ” гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас нь мэтгэлцсэнийг ойлгож байна. Гэхдээ ЗГ-ын саналаар дэмжих зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр нэг уут үлдээхээр тэр нь цаашлаад буруу жишиг болж тогтоод яваад байх зүйлийг төсвийн хуулиар хийж байгаа юм.

Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга та нар больчих хэрэгтэй! УИХ-ын гишүүд рүү ингэж хандаад, ЗГ-ын харьяа байгууллагууд, бас жаахан тийм ёс суртахуунтай, дэгтэй, журамтай, жаягтай байх ёстой! Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй!  Хэрвээ энэ санал унаад ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл  Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ.

Тэгэхээр, Төрийн өмчиин үйлдвэрийн газар, олон жил 200-аад хүн байгаа. Энийг зүгээр том агуулгаар нь хүлээгээд авчих хэрэгтэй. Автомашин дээр ч гэсэн. Цахим  систем рүү оруулаад л ашиглалтыг сайжруулах гэж байгаа болохоос биш заавал би машинтай байна, тэр машинтай биш байна, би жолоочтой, үгүй гэдэг хандлагаа олон улсын жишиг рүү өөрчилчихмөөр байна. Ийм нэг ил далд лоббинуудаа больчихмоор байгаа юм. Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс эцсийн хэлэлцүүлэг дээр Засгийн газрын гаргасан саналын дагуу дэмжиж өгөхийг хүсье.”

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?