Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2022/05/02
Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Share on FacebookShare on Twitter

Засгийн газраас санаачлан УИХ-аар батлуулсан Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд махны үнийн өсөлтийг тогтворжуулахаар нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хан-Уул дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн “ГЭСАК”, “Сутай” хүнсний дэлгүүр, “52 зах”-аар орж хуулийн хэрэгжилт болон нөөцийн махны борлуулалтын явцтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгож нэмэгдүүлсэн байна. Энэ жил худалдаанд гаргаж байгаа нөөцийн махны чанар сайн, тарган байгааг Ерөнхий сайдтай уулзсан иргэд хэлж байлаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар өнгөрсөн намар нөөцийн махыг бэлтгэхдээ 70 хувьд нь хонь, 30 хувьд нь үхэр, багахан хувьд нь ямааны мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн мах кг нь 8900, хонины мах кг нь 7950, гулуузаараа кг нь 7750, ямааны мах кг нь 7100 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байна. “ГЭСАК” хүнсний дэлгүүрийн тухайд “Дархан меат фүүдс” компанийн бэлтгэсэн нөөцийн махыг борлуулдаг аж. Нийлүүлэлт хэвийн, борлуулалт ч сайн, ялангуяа үхрийн мах амархан дуусдаг талаар тус дэлгүүрийн худалдагч Н.Ундармаа ярьлаа.

“Сутай” дэлгүүрийн худалдагч Ч.Золзаяа, “Манай дэлгүүр өдөртөө 200-230 кг нөөцийн мах борлуулдаг. Иргэдийн худалдан авалт харилцан адилгүй байна. Нийлүүлэлт сайн байгаа. Өглөө бүр шинээр ирдэг. Яармагийн гэр хорооллын айлууд тэр бүр шинэ мах худалдаж авч чадахгүй учраас нөөцийн мах маш их нэмэр болж байгаа” гэсэн юм. Яармагийн хуучин эцэст байрлах “52 зах”-ийн менежер Н.Оюунаа  “Энэ жил нөөцийн махны чанар өмнөх жилүүдээс харьцангуй сайн байгаа. Худалдан авагчид ам сайтай байна. Иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас худалдан авалт муудаж байгаа тал ажиглагдаж байгаа. Зөвхөн мах гэлтгүй хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ л нэмэгдэж байгаа болохоос нийлүүлэлт бол хэвийн байна” хэмээн ярилаа.

Ерөнхий сайд салбар яам болон нийслэлийн холбогдох байгууллагууд нөөцийн махны чанар, хүртээмжид анхаарч, сайн зохион байгуулж ажиллаж байна гэж үнэлээд цаашид цэгийн тоог үргэлжлүүлэн нэмж, нөөцийн махны худалдааг иргэдэд улам ойртуулахыг чиглэл болголоо.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?