Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэнэ

2022/05/10
Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэнэ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

Уг тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын асуудлыг дахин нягтлах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож буй юм. Мөн байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэх ажлын зохион байгуулахаар тусгажээ.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг жил бүр бодитой дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд гэрээг цуцлахыг үүрэг болгосон байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж, мөрдүүлэх зэргийг тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад, 15 орчим хувь буюу 24.3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байна. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл:

-Дархан цаазат ангилалд 22 газар 13.8 сая га талбай, 8.8 хувь,

-Байгалийн цогцолборт ангилалд 37 газар 13.5 сая га талбай, 8.6 хувь,

-Байгалийн нөөц ангилалд 47 газар 5.3 сая га талбай, 3.4 хувь,

-Дурсгалт ангилалд 14 газар 106 557 га талбайн 0.07 хувийг тус тус эзэлж байна.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?