Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ

2022/05/11
“Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ
Share on FacebookShare on Twitter

Хөгжлийн банкнаас “Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулж, бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн байна.

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэв. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг хэсэгчлэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийг зээлдэгч нар төлсөн байна. Мөн “Кью Эс Си” компани ойрын хугацаанд 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгджээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, “Манай банк зээлийн багцаа төрийн өмчит компаниудынх, “Кью Эс Си” болон хувийн хэвшлийн гэж гурав ангилж үзэж байгаа. Зээлээ зориулалтаар нь ашиглаад төслөө хэрэгжүүлж байгаа ч цар тахлын болон бусад шалтгааны улмаас саатсан аж ахуйн нэгжүүдэд уян хатан хандаж байгаа. Мэдээж дараагийн хэлцэлд орж, гэрээгээ шинэчлэхийн тулд зарим зээлдэгч нарт магадлан шинжилгээ хийж байна. Энэ оны зургаадугаар сарын 30-нд бид хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр ажиллах шаардлагатай болно” хэмээв.

Хөгжлийн банк энэ жил аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн зээлийг эгүүлэн төлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг хагас жилдээ багтаан төлүүлнэ хэмээн тооцож буйг тэрбээр онцолсон юм.

Танд санал болгож буй

Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

2026/01/29
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улс төр

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?