Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БОАЖ-ын сайд Япон улсад албан ёсоор айлчилж байна

2022/05/17
БОАЖ-ын сайд Япон улсад албан ёсоор айлчилж байна
Share on FacebookShare on Twitter

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 16-20-нд Япон улсад албан айлчилж байна.

Тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибататай уулзсанаар Япон улсад хийж буй албан айлчлал эхэлсэн юм. Ноён К.Шибата 40 гаруй жилийн тэртээ Монгол Улсад анх зочилж байсан дурсамжаа хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсөгөөр үргэлжилснийг БОАЖЯ мэдээлэв.

Цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар багассан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байгаа. Цар тахлын эрчим намжиж, нөхцөл байдал сайжрахыг хүлээж байгаагаа “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата тэмдэглэжээ.

Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн нөхцөл байдал, жуулчны урсгал, цаг агаар, газар зүйн онцлог, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, 2 орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэйгээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон байна.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд байгаа. Энэ хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэх чиглэлээр анхаарч байгааг сайд Б.Бат-Эрдэнэ дурдаад, удахгүй болох төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж, Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг хүсэж, ноён К.Шибатаг урилаа.

Япон улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллахаа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын төгсгөлд илэрхийлсэн юм.

Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр оролцжээ.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?