Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

MRI аппаратад үзүүлэх иргэдийн бүртгэл 9 сар хүртэл дүүрсэн

2022/05/23
MRI аппаратад үзүүлэх иргэдийн бүртгэл 9 сар хүртэл дүүрсэн
Share on FacebookShare on Twitter

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI оношилгооны аппарат эвдэрч, сувилагчид нь сэхээнд байгаа хүнээ амьсгалын аппараттай нь хувийн эмнэлэгт үзүүлж явна гэх мэдээлэл цахим хуудаст цацагдсан. Тус зураг дээрх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт тодруулахад зураг дээрх тайлбар ташаа мэдээлэл, яаралтай тусламжийн шаардлагатай тоног төхөөрөмжийг ойрын өдрүүдэд засварлана гэсэн юм.  Тиймээс MRI оношилгооны тоног төхөөрөмжийг засварласан эсэх, иргэдийн үзлэгийн ачаалал хэр их байгаа талаар тодрууллаа.

Хоёрдугаар төв эмнэлгээс өгсөн мэдээллээр “Сэхээний тасагт байгаа хүнийг сувилагчид зөөвөрлөж үзүүлж байгаа зүйл огт байхгүй. Нэг аппарат хэвийн ажиллаж байгаа. Гуравдугаар сард аппаратад бага хэмжээний эвдрэл үүсч, хуулийн дагуу тендер зарлаж, яаралтай засварлахаар ажиллаж байна. Цахим хуудаст гарсан зураг ташаа ойлголт, мэдээлэл тарааж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй. Нэг MRI оношилгоо хэвийн хийгдэж байна. Тендерт шалгарсан компани ойрын хугацаанд Хятадаас эвдэрсэн хоёр дахь аппаратын тоног төхөөрөмжийг авч ирж засварлана”  гэсэн юм.

Хувийн болон улсын томоохон эмнэлгүүдэд тоотой хэдхэн ширхэг байдаг соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орох гэсэн иргэд эмнэлгүүдэд 10-аас дээш хоног дугаарлаж, цаг авч үзүүлнэ. Улсын төв нэгдүгээр төв эмнэлэгт хоёр ширхэг байдаг тус аппаратаар иргэд Эрүүл мэндийн даатгалаараа бараг сарын дараах дугаар авч үзүүлдэг байна. Хоёрдугаар эмнэлгийн хувьд мөн дугаарын дагуу шаардлагатай иргэд үзүүлэх заалттай. Тус эмнэлгийн тухайд иргэдийн үзүүлэх дугаар есдүгээр сар хүртэл дүүрчээ. Учир нь өдөрт тухайн үйлчилгээнд 15-18 иргэн хамрагддаг байна.

Харин одоо тус эмнэлгийн нэг аппарат нь эвдэрсний улмаас дүрст оношилгооны тасгийн хүлээн авахын ачаалал, дараалал нэмэгдэж оношилгооны аппаратыг шинэ төхөөрөмжөөр засварлах хүртэл дараалал их байгаа аж.

Үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах дарааллыг хүлээхэд хүндрэлтэй учир арга буюу хувийн эмнэлгийг сонгодог байна. MRI оношилгоонд орох иргэд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн заалттай байх ёстой. Гэсэн ч эмчийн бичиггүй, нэн чухал биш хүмүүсийг үзлэгийн цаг хамаарахгүй үздэг байна. MRI оношилгооны үнийн хувьд тодосгогчтой, тодосгогчгүйгээс шалтгаалж 350-550 мянган төгрөгөөр хийдэг бөгөөд ЭМД-аар 70 хувь хөнгөлдөг. Тиймээс иргэд энэ төрлийн аппаратын хүрэлцээг нэмж өгөхийг цахим хуудастаа илэрхийлжээ.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025/06/25
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?