Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй уулзлаа

2022/11/15
Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-д элссэний 60 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей энэ сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Монгол Улсад айлчилж байгаа ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй өнөөдөр Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейд уулзлаа. 

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин хатагтай Одри Азулейг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад багтдаг Монголын үндэсний бахархал болсон баяр наадмын үеэр хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-той хамтран таван конвенцын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлсэн талаар дурдаад,  соёлын олон төрлийг хамгаалах, биет ба биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, авран хамгаалах, сурталчлах чиглэлд илүү ойр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Ингэхдээ зөвхөн Монгол Улсынх бус Монгол Улсын нутагт дэвсгэрт оршиж буй дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг хадгалан хамгаалахад онцгой анхаарч байгаа талаар хэлж, Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хороонд Монгол Улс гишүүнээр элсэн ажиллах эрмэлзэлтэй талаар дурдав.

Уулзалт болсон Чойжин ламын сүм музейд музейн сэргээн засварлалтын ажил явагдаж буй холбогдуулан талууд соёлын өвийг хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улс ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон явдалд гүнээ талархаж байгаагийн ялдамд, цаашид соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсад айлчилж байгаа ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей маргааш Соёлын сайд Ч.Номингийн хамт Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцоно.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?