Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зуунмод хотын дулааны станцын шавыг тавилаа

2022/09/01
Зуунмод хотын дулааны станцын шавыг тавилаа
Share on FacebookShare on Twitter

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод барих дулааны станцын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дэд сайд М.Баярмагнай, “Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Төв аймгийн Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдана. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал, одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны зээлийн гэрээний хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын ”KDHEC-KDHC-GEI”, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж, төслийг 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд Төв аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 8,6 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ, 9 дулаан дамжуулах төв бүхий  төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болох юм.

Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөтэй. Үүнд:

– Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана.

– Аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна.

– Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.

– Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой юм.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?