Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Кувейт улсын 2 компани Монгол Улсаас хонины мах авах хүсэлтээ илэрхийлжээ

2022/09/02
Кувейт улсын 2 компани Монгол Улсаас хонины мах авах хүсэлтээ илэрхийлжээ
Share on FacebookShare on Twitter

Кувейт улсын 2 компани Монгол Улсаас хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ.

Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын мах, махан бүтээгдэхүүн импортолдог компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж эхлээд байна. Тэрбээр өчигдөр Кувейт Улсын “UUMTFS” компаний үйл ажиллагаатай танилцаж, тус компаний санхүүгийн менежер Юсуф Аль-Курашитай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

“UUMTFS” компаний хувьд Австрали, Казахстан, Киргизстан, Узбекистан, ИБУИНВУ, Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Уругвай, Парагвай, Судан, Кени зэрэг улсаас тогтмол мах импортолдог Кувейтийн томоохон компаний нэг юм.

Уулзалтаар тус компани Монгол Улсаас үхэр, хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлж, зам тээврийн болон бусад бичиг баримтыг шийдсэний дараа мах импортлохоо ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Энэ хүрээнд ЭСЯ-наас ГХЯ, ХХААХҮЯ-ны удирдлагуудтай холбогдож, дээрх ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
Нийгэм

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026/10/15
Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Нийгэм

Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2026/10/15
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026/10/15

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?