Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БШУЯ: Дипломыг хуурамчаар үйлддэг, баталгаажуулдаг, системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай байна

2022/09/06
БШУЯ: Дипломыг хуурамчаар үйлддэг, баталгаажуулдаг, системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай байна
Share on FacebookShare on Twitter

БШУЯ-наас сургууль цэцэрлэг, багш ажилтны боловсролын барим бичигт шалгалт хийсэн талаарх үр дүнг танилцууллаа.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Мэргэжлийн хяналтын газартай хамтран БШУЯ-ны Мэдээлэл, хяналт, мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгалт явууллаа. Энэ хугацаанд ажлын багийн хүмүүсийг дарамтлах, улмаар төрийн байгууллага руу халдсан ноцтой үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютерын хоёр хард алдагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Шалгалтын хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт 71 мянган диплом байна. ЕБС-ийн түвшинд 51 мянган багш бий. Тэгэхээр нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Бид 59 мянган дипломыг шалгаж, цаана нь 12 мянга нь үлдсэн.

Өнөөдрийн байдлаар 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна.

Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан, овог нэр, регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил байна. Жишээ нь, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201305131 дугаартай дипломыг гурван хүнд давхардуулан олгосон байна. Энэ бол дуурайж үйлдсэн гэсэн үг.

Хоёрдугаарт, Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байна. Өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.

Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг “Газарчин” дээд сургууль, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрын дипломыг суралцаагүй хүүхдэд олгосон байна.

БШУЯ 14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон байна.

Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын дугаарт шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан. Нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай онц ноцтой үйлдлүүд гарлаа.

Баримт бичгийг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Тиймээс 724 зөрчилтэй дипломын асуудлыг бид ЦЕГ-д албан ёсоор шилжүүлж байна.

Бид 724 диплом зөрчилтэй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар дээрх зөрчлийг тогтоосон тул үндэслэл муутай, улс төрийн зорилгоор хийж байгаа үйлдэл биш юм.

Боловсролын салбар шударга, тунгалаг байх ёстой. Үр хүүхдийнхээ хувь заяаг дипломын зөрчилтэй багш нарт даатгаж болохгүй гэж сайдын хувьд үзэж байна. Тиймээс албан ёсоор уучлал хүсэж байна. Үүнийг шалгах ёстой. Үүнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр үнэлж болохгүй. Өнгөрсөн амралтын өдөр дээрх асуудлаар нийгэм хоёр хуваагдах шиг боллоо. Багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглох учраас энэ зөрчлийг арилгахаас өөр арга байхгүй.

Цаашдаа яам, Боловсролын ерөнхий газар,Боловсролын хүрэлээн, Үнэлгээний төв, их дээд сургуульд үргэлжлүүлэн шалгалт хийнэ.

Үүнээс гадна төрийн албанд ажиллаж буй 200 мянган албан хаагч байна. Төрийн албаны зөвлөл дээд дунд шатандаа МХЕГ, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж боловсролын байгууллагаас олгогдсон бичиг баримтын зөрчилтэй эсэхийг мухарлах ёстой. Дээрх зөрчлийн ихэнх нь цэцэрлэгийн болон бага ангийн багш нар байна. Цаашдаа боловсролын бичиг баримтыг блокчейн технологи руу шилжүүлнэ. Ингэснээр зөрчилтэй дипломтой хүмүүсийг албан тушаалд томилох, хуурамч бичиг баримт үйлдэгдэх, зөрчилтэй диплом олгохгүй болно” гэв.

Мөн тэрбээр цаашид 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?