Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 1.9 хувьтай байна

2022/09/06
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 1.9 хувьтай байна
Share on FacebookShare on Twitter

Цар тахлаас хойш эдийн засгийн гол хөдөлгүүр банкны салбар, тэр дундаа банкны зээл хэвийн, банкны үйл ажиллагааг харуулсан бүх харьцаа үзүүлэлт сайн байгааг Монголын банкны холбоо мэдээллээ.

Олгосон бизнесийн зээлийг төрлөөр нь харвал жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн худалдаа, үйлчилгээний салбарт түлхүү олгожээ. Ажлын байрыг дэмжих зээлийн өсөлт их хэвээр байгаа аж. Иргэд хэвийн амьдралд аажмаар шилжин дотоод эрэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн зээлийн чанаргүйдлийг багасгасан байна. Мөн иргэдэд шинээр олгосон зээл өнгөрсөн онынхтой харьцуулахад 72 хувиар нэмэгджээ.

Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсэж буй тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүгээ нэмсэн нь зээл, хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлт бий болгон, хөтөлбөрийн зээлийн зардлыг өсгөж, олдоцыг хязгаарлах нөхцөл байдлыг үүсгэж байна.

“Банк санхүүгийн академиас хийсэн зээлийн шимтгэлийн харьцуулсан судалгаанаас харахад, манай улсад арилжааны банкуудын зээлийн дундаж шимтгэл 0.75 хувь байна. Дэлхийн ихэнх улсад зээлийн шимтгэл 1 хувь байгаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 830 гаруй хуулийн 100 орчимд нь үйлчилгээний хураамж, 120-д нь шимтгэлийн талаар тусгасан. Тухайлбал, банкнаас өөр салбарт гэхэд, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа бүртгүүлэхэд зээлийн хураамж төлдөг. Мөн шүүхээр хэрэг шийдүүлэхэд зээлийн үнийн дүнгээс хувилан тооцож улсын тэмдэгтийн хураамж төлдөг” тухай Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ хэллээ.

Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 1.9 хувьтай гарлаа. Үүнд худалдаа, үйлчилгээний салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь нөлөөлжээ. Харин тээвэр ложистикийн гацалт, удаашралтай холбоотой уул уурхай, барилга, тээврийн салбарын өсөлт удаан байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн аж.

Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, хадгалах сонирхол их байгаа. Мөн импортын бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой бус байдал нь инфляцад хүчтэй нөлөөлж байгааг тус холбоо мэдээллээ.

“Цаашид тээвэр ложистикийн хүндрэлийг яаралтай шийдэн, уул уурхай, барилга, тээврийн салбарын сэргэлтийг хурдлуулахгүй бол эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй”-г Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг онцлов.

Харин “Зээлд хязгаарлалт хийгээгүй. Энэ тухайд IPO, макро эдийн засаг, өөрийн үзүүлэлтийг сайжруулах гэх мэт хүчин зүйлийг харгалзан банкууд өөрсдийнхөө түвшинд зээл олголтыг аль салбарт түлхүү олгох, хязгаарлахаа шийдэж байгаа”-г Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар тэмдэглэсэн юм.

Танд санал болгож буй

ЭТТ: 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

2025/06/11
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?