Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монголд айлчилж байна

2022/09/06
БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монголд айлчилж байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад энэ сарын 5-7-нд албан ёсоор айлчилж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт өнөөдөр боллоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа энэ цаг үед айлчилж буй явдалд талархал илэрхийлээд, 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү их үр дүн авчирч, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хэлэхдээ, намайг сайхан Монгол орондоо урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол, Энэтхэг улс стратегийн түншлэл тогтоосноос хойш Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс анхны айлчлал болж байна. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, зэвсэгт хүчнүүдийн харилцаа улам гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм хэмээн онцолсон юм.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, улам бат бэх харилцааг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харилцан тэмдэглэв.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?