Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ё.Баатарбилэг: Монгол, Лаос төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэх боломжтой

2022/09/07
Ё.Баатарбилэг: Монгол, Лаос төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэх боломжтой
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд найрсаг, ойр дотно харилцаа тогтоож, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буй энэ онд Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд энэ сард хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаосын тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг найрсаг дотноор хүлээн авч байгаад Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр, БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн талаар товч танилцуулаад хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Цаашид хууль тогтоох байгууллагын харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд харилцан айлчлал, санал солилцох уулзалтуудыг тогтмолжуулах, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг дурдав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал нөлөөтэйг тэмдэглээд энэ чиглэлд анхаарч ажиллахыг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байцлаа.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?