Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Г.Занданшатар: Хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал чухал

2022/09/07
Г.Занданшатар: Хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал чухал
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй Парламентчдын анхдугаар чуулган”-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл хамтран зохион байгуулж байна.

Тус чуулганд УИХ-ын дарга Г. Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ  эмэгтэй гишүүд улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийхээ олонхийн саналаар сонгогдон ажиллахдаа нийгмийн хүч сул бүлгүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ гэр бүлийн, хөдөлмөрийн, боловсролын, эрүүл мэндийн гээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт давамгайлдаг, амин чухал салбаруудын хуулиудад илүү идэвх санаачилгатай ажиллаж ирсэн гэлээ.

Түүнчлэн, “Улсын Их Хурал улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь Ази, Номхон далайн бүсдээ ийм хууль баталсан анхны орон болсон. Улс орноо хөгжүүлэх, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд та бүхний манлайлал нэн чухал. Мөн D Parliament талбараар дамжуулан цахим хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж ажиллахыг хүсье. Бид мөр зэрэгцэн зүтгэж байж хэцүү бэрхийг туулж, улс гэрээ төвхнүүлж ирсэн түүхтээ гэсэн юм.

Танд санал болгож буй

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Улс төр

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025/07/25
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Улс төр

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

2025/07/25
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Улс төр

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?