Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна

2022/09/08
Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн хэмжээнд одоогоор 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 9 агуулахад 13 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянга, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 4 агуулахад 11 мянга, Баянгол дүүрэгт 4 агуулахад 7 мянга, Хан-Уул дүүрэгт 6 агуулахад 13 мянга, Налайх дүүрэгт 4 агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцөлжээ.

НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сайжруулсан шахмал түлшний талаар ярихдаа, “Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 6 хүртэл тээврийн 31 компанитай гэрээ байгуулсан. Тэдгээр компаниуд 392100 тн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулж байсан. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн”-ийг дурдав.

Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүрэгт сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгтэй танилцсан. Энэ сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангалаа.

Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ 3875 төгрөг. Засгийн газраас үнэ хямдруулах эсэхийг шийднэ. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэх боломжтой аж.

Агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг энэ жилээс орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэнэ. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тэдгээр өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?