Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхаарууллаа

2022/09/09
Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхаарууллаа
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, НМХГ, Богдхан уулын Дархан цаазат газар хамтран энэ сарын 5-15-нд ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт хийж байна. Өчигдөрийн байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулган, хууль бусаар түүсэн самрыг хурааж, зөрчлийн шинжтэй 6 үйлдлийг илрүүлэн НМХГ, Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.

Иргэд хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг нь ихээр гэмтээжээ. Түншүүр буюу хатуу биетээр модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй аж. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс мод мөхөх, экологийн тэнцвэр алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.

Самрыг түүхийгээр түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх явцад өндрөөс унаж, бэртэж гэмтэх, амь насаа алдах явдал тохиолджээ. Иймд нийслэлийн БОГ-аас ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг анхааруулж байна.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?