Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Сургуулийн орчмын хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байгааг илрүүлжээ

2022/09/12
Сургуулийн орчмын хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байгааг илрүүлжээ
Share on FacebookShare on Twitter

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ЕБС-ийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд хяналт шалгалт хийжээ.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаалын хавсралтад заасан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасны дагуу шалгалтад 3 супермаркет, 9 ая тухтай дэлгүүр, 1 мини маркет, 38 хүнсний дэлгүүр, 10 хүнсний мухлаг , 3 ТҮЦ хамрагдав.

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байна. Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулжээ.

Хүнсний худалдааны газруудад Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаал, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч танд” хууль, эрх зүйн эмхэтгэл, гарын авлага, ном хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?