Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарцыг хэлэлцэв

2022/09/13
Эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарцыг хэлэлцэв
Share on FacebookShare on Twitter

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв,  Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны хүрээлэнгийн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн төлөв байдлын талаар танилцуулав.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээлэл өглөө.

Цаашид Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг эрүүл мэнд, байгаль орчны салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон  үр дүнд  хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэх зорилготой мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо.

Талууд эрүүл мэндийн болон байгаль орчны чиглэлээр урт хугацааны төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнтэй холбоотой хэлэлцүүлэг, семинарыг ирэх 12 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?