Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулна

2022/09/20
Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Байгаль орчны бодлогын зөвлөх Н.Батхүү нар Швейцар Улсын Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр 2023 онд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум зохион байгуулах талаар санал солилцлоо. Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн экспортын хөгжлийг дэмжихэд талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажил хэрэгч санал, санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Ялангуяа Монгол Улс богино хугацаанд экспортыг огцом нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форум чухал хувь нэмэр оруулахыг онцлов.

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумд дэлхийд танигдсан, нэр хүндтэй шилдэг мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагчид оролцдог юм.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?