Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шахмал түлшний чанарт шинжилгээ хийж байна

2022/09/20
Шахмал түлшний чанарт шинжилгээ хийж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлд сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас эхлэн 450 цэгт борлуулж байна.

Энэ жил Улаанбаатар хотод шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулах юм. НМХГ-аас түлшний чанарыг долоо хоног тутамд хянаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотголоо. Тэрбээр, “НМХГ “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний 32 агуулах болон үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг шинжилж байна.Сайжруулсан шахмал түлшний чийглэг 6 хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрлэсэн түлшний чийглэг 1.1-2, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувь байгаа нь сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн 1 дүгээр үйлдвэрээс дээж авч шинжлэхэд чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Чийглэг их байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байна. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгальд 60 цаг хатаасан. Энэ шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бөх чанар нь 85 хувьтай байв. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш байна” гэсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа, “Одоогоор Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Цэгүүдэд 1676.7 тонн түлшний нөөц бий. Өдрийн захиалга 1600 орчим тонн. Бага хэмжээний захиалгатай байгаа. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тн түлш үйлдвэрлэж байна. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тн, мидлинг 227 681 тн, барьцалдуулагч 2059 тн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараасан” хэмээв.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Иймд НМХГ-ын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар хүргэжээ. Одоогоор түлшний чанар стандарт хангагдаж байгааг НМХГ-аас онцоллоо.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?