Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Цэргийн ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв

2022/09/20
Цэргийн ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор өнгөрсөн 8 дугаар сард мэргэжлийн шинжээчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажилласан. Улмаар манай улсын зохион байгуулж байгаа энэхүү сургалт НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт өчигдөр /2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр/ НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицер”-ын сургалтыг хүлээн зөвшөөрсөн сертификатыг гардуулсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос хойш тасралтгүй “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, ЭСА-ны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагчид хамрагдаж, НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлээд байна.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?