Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Залуу албан хаагчдыг сургах “Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхлэв

2022/09/29
Залуу албан хаагчдыг сургах “Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхлэв
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг Стандарт, хэмжил зүйн газар хэрэгжүүлж байгаа юм.

Эдгээр төслийн хүрээнд шинээр томилогдсон залуу албан хаагчдыг хөтөлбөрт оролцуулах замаар төрийн албан хаагчийн ажил мэргэжлийн онцлог, үнэт зүйлийг туршлагатай албан хаагчаас биечлэн суралцах боломжийг бүрдүүлэх  зорилгоор Стандарт, хэмжил зүйн газарт “Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрт салбарт харьцангуй арвин туршлага мэдлэг хуримтлуулсан мэргэжилтнүүд, шинэ, залуу ажилтнууддаа ажил амьдралд нь зөвлөх, нөгөө талаас залуус нь ахмадуудаа орчин цагийн нийгэм соёлын өөрчлөлттэй дасан зохицох, суралцах, шинэ цаг мөчтэй уралдан хөгжихөд нь туслах зэргээр бие биеэ дэмжих, харилцан ойлголцох, мэдлэг дамжуулах үйл явцыг хэрэгжүүлэх юм.

Тус хөтөлбөр нь шинээр томилогдсон, залуу төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг богино хугацаанд бэхжүүлэх, ёс зүйн үнэт зүйл, хандлагыг чиглүүлэх зорилготой.

Цаашид “Менторшип” хөтөлбөрийн Стандарт, хэмжил зүйн салбарын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
Нийгэм

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026/10/15
Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Нийгэм

Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2026/10/15
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026/10/15

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?