Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Өргөө цэцэрлэг”-ийг ашиглалтад оруулжээ

2022/09/29
“Өргөө цэцэрлэг”-ийг ашиглалтад оруулжээ
Share on FacebookShare on Twitter

“Өргөө цэцэрлэг”-ийн эхнийх болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж эхлээд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгосон. Түрээсийн, салбар, байгууллагын цэцэрлэгүүд үе шаттай нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд “Өргөө цэцэрлэг” байгуулахаар төлөвлөсөн билээ.

Эхний “Өргөө цэцэрлэг”-ийг орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. Энэхүү 4 бүлэг бүхий цэцэрлэг 120-140 хүүхдийн хүчин чадалтай юм байна.

Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 “Өргөө цэцэрлэг” байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ ойр байршилд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид энэ хэлбэрийн цэцэрлэгүүдийг илүү чанаржуулан олноор байгуулах юм. Ялангуяа сумдад “Өргөө цэцэрлэг” илүү тохиромжтой, өртөг зардал хямд юм.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?