Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана

2022/10/03
Х.Нямбаатар: Анод банкны хэрэг үнэн бол шалгана
Share on FacebookShare on Twitter

“Анод” банктай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Тухайлбал, тус банкны тухайн үеийн удирдлагууд болох Н.Даваа, Д.Энхтөр нарын зүгээс тухайн үеийн төртэй үзэлцээд дийлээгүй, улмаар шоронд орж, эрүүдэн шүүлгэсэн талаар ярьсан юм. Энэ хэргийн ард цагдаагийн томчууд, улстөрчид байгаа гэх хардлагаа ч нуугаагүй.

Тэгвэл энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.10.03/ тайлбар өглөө. Тэрбээр “Хэвлэл мэдээллээс сонссон. Өнөө өглөө ЦЕГ-ын даргаас тодруулж хэвлэл мэдээллийн байгууллагад “мэдээлэл өг” гэдэг үүрэг чиглэл өгсөн. Би лайвын хагас дутуу эргэж гүйлгэж үзсэн. Хэрвээ тэр лайвд дурдагдаж буй үйл явдал, нөхцөл байдал бий болсон бол маш ноцтой зүйлүүд ярьсан. Өнөөдөр ЦЕГ-ын дарга Ж.Болд болон холбогдох албаны хүмүүс энэ талын мэдээллийг та бүхэнд өгөх байх” гэлээ. Мөн тэрбээр Оросын иргэнд зодуулж амиа алдсан монгол иргэний хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна” гэсэн юм.

“Анод”-ын хэргийн асуудлаар  Монголбанкны хяналт шалгалт дээр ажиллаж байсан эдийн засагч Ц.Лут-Очир нүүр номоороо дамжуулан “Анод банкыг эзэд нь өөрсдөө тоноод дампуурсан. Алдагдал нь дүрмийн сангаас хэтэрч, бэлэн мөнгөгүй болж, төлбөр тооцоо саатуулж, харилцагчийн мөнгийг гаргаж өгч чадахгүй болсон учраас 2008 онд эрх хүлээн авагч томилсон. Банкинд 122 тэрбум төгрөгийн хохирол гарахад эдний мөнгө байгаагүй, алдагдалд ороод өөрийн хөрөнгөгүй болсон байсан. Банк дампуурсны дараа хөрөнгийг зарж борлуулаад, хадгаламж эзэмшигчдэд мөнгийг эргүүлж олж өгдөг Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ-г Монголбанк томилдог. Алдагдсан, зувчуулсан, зээлээр завшсан мөнгийг хайж олно. Тэр процесс явсан. Тэр үйл ажиллагааг цагдаа мөнгө дээрэмдсэн гээд байх шиг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч өрөө нэхсэн юм биш үү дээ.

Энэ хүн одоо ямар зорилгоор ийм үг хэлж байгааг мэдэхгүй. Тухайн үед Анод банк маш муу менежменттэй, өөрсдөө зээл авдаг, Монгол газар ХХК гэх мэт уул уурхайд олгосон муу зээл ихтэй, өндөр хүүтэй хадгаламж татаж мөнгөн урсгалаа таслахгүй амь зогоож явдаг байсан. Сонгуульд нэр дэвшиж, банкны мөнгөө түүнд зарсан гэдэг. Монголбанкны шалгалтын актыг хэлэлцсэн захирлын зөвлөлийн хурал дээр Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарын буруугаа хүлээж хэлсэн үг бий. Одоо ил болгох хэрэгтэй” гэсэн тайлбар хийсэн байна.

Танд санал болгож буй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонен нар албан ёсны хэлэлцээ хийв
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонен нар албан ёсны хэлэлцээ хийв

2025/08/02
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Улс төр

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

2025/08/02
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Улс төр

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

2025/08/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?