Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2022/10/04
“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр дэлхий нийт боловсролын хэрхэн хувиргахаар төлөвлөж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн юм.

Байгаль, цаг уурын өөрчлөлт, дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, геополитик, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон салбарт өөрчлөлт хийгдэнэ. Түүний нэг нь боловсролын салбар юм. Өөрчлөлт шинэчлэлийг хийх хүмүүс нь багш нар болохыг тэрбээр энэ үеэр онцолж байлаа.

Монголчуудын тухайд энэ өөрчлөлтийг боловсролын их нүүдэл гэж тодорхойлж байна. Суурин соёл иргэншилтэй улс орнууд аливаа өөрчлөлт шинэчлэл, шилжилт, нүүдэл суудалд төдийлөн бэлэн биш, энэ үйл явц нь урт удаан үргэлжилдэг бол Монголчууд өөрсдийн давуу байдлыг ашиглан Их нүүдэлд манлайлах боломжтой юм. Үүнийгээ ч Нью-Йорк хотод болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр баталж чадсан. Unesco, Unicef тэргүүлэгч 5 улсын нэгээр Монгол Улсыг тодруулахдаа дараах 8 үзүүлэлтийг онцолсон юм.

-Цар тахлын үеийн зайн сургалт

-5/9 стратеги

-Medle.mn цахим платформ

-Сураад.мн хоцрогдол арилгах платформ

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн

-Цар тахлын үед боловсролын санхүүжилт бууруулаагүй

-Ариун цэврийн байгууламжийг сайжруулж байгаа

-Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг нэрлэлээ.

Цаашид сургуулиуд хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээллэж, багш нар “дасгалжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Сургуулиуд сурагчдаас шалгалт авахын тулд биш тэдэнд ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулна гэж БШУЯ мэдээлэв.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?