Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна

2022/10/06
11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 1-30-нд нийт 341 иргэн ханджээ.

Иргэд эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна.
Нийт хандсан иргэдийн 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь нь талархал илэрхийлж хандсан байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:

  • Эрүүл мэндийн яам-19.8%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-3.8 %
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3%
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7%
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6%
  • Хүрээ амаржих газар ТМЭ-1.2%
  • Бусад-15.4%

Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:

  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6%
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9%
  • Бусад-18.6%

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан гэж ЭМЯ мэдээлэв.

Танд санал болгож буй

ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авахгүй байхын анхааруулъя
Онцлох мэдээ

ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авахгүй байхын анхааруулъя

2026/07/27
Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
Эрүүл мэнд

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо

2026/06/16
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?