Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг нэмж, хүртээмжийг сайжруулна

2022/10/07
Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг нэмж, хүртээмжийг сайжруулна
Share on FacebookShare on Twitter

Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллахаар МҮХАҮТ Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд 2028 он хүртэл уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн төлөвлөгөө гаргаж, экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлнэ.

Түүнчлэн, уул уурхайн бус экспортын талаарх статистик, тоон мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, уялдааг хангахад хамтран ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспорт эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл, хүчин зүйлсийг тодорхойлохоор хамтран хийж буй судалгаагаа үргэлжлүүлэх аж.

Бодлогын шийдвэр судалгаа шинжилгээнд тулгуурлаж гарснаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг бодит нэмж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, аж ахуйн нэгжийг хөгжүүлж, Монгол Улсын ДНБ-ийг богино хугацаанд 2 дахин нэмэх зорилтод хүрэхэд том суурь болно хэмээн үзэж буйг төв банк мэдээллээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?