Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүнсний аюулгүй байдлын олон улсын форумыг Монголд зохион байгуулах санал тавив

2022/10/10
Хүнсний аюулгүй байдлын олон улсын форумыг Монголд зохион байгуулах санал тавив
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Австрали улсын Засгийн газар, Стандарт, худалдааны хөгжлийн байгууллага (STDF) хамтран “Хүнсний аюулгүй байдлын Венийн олон улсын форум”-ыг Австри улсын Вена хотод энэ сарын 3-5-нд зохион байгуулав.

Форумд дэлхийн 160 гаруй орны төлөөлөгч оролцон, зайнаас аудит хийх, баталгаажуулах, эрүүл мэндийн цахим гэрчилгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын хөтөлбөр зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлийг танилцуулж хэлэлцлээ. Форумд ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцож, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлага олон улсын форумыг Монголд зохион байгуулах саналыг тавьсан юм.

ХХААХҮЯ-ны төлөөллүүд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагатай албан уулзалт хийж, 2 талын хооронд байгуулсан “Стратегийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу боловсруулж буй ажлын төлөвлөгөө, УИХ-ын тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгасан ажлаас хамтарч хэрэгжүүлэхээр хэлэлцэв.

Монгол Улс НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай 1968 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, 1985 онд тус байгууллагын гишүүн болжээ. ХХААХҮЯ 2018 оноос хамтын ажиллагааг идэвхжүүлж, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM)” төслийг хэрэгжүүлсэн. Одоогоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагаас итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техникийн туслалцаа аван хамтарч ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?