Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Япон хоёр улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг эрчимжүүлнэ

2022/10/12
Монгол Япон хоёр улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг эрчимжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2022.10.11/ “Жапан Эйрлайнс” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны агаарын харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт Монгол Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаж хоёр улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг тогтмол нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 1993 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Монгол-Япон хоорондын нислэгийг долоо хоногт 9000 суудлын багтаамж, 30 хүртэлх давтамж болгон нэмэгдүүлэхээр урьд өмнө нь тохиролцсон. Мөн “Жапан Эйрлайнс” компанийг зөвхөн чартер биш урин дулааны улиралд Монгол Японы хооронд тогтмол нислэг үйлдэх, МИАТ компанийн нисгэгч, инженер, техникийн ажилчдыг сургаж, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд жилд нийлүүлэх суудлын багтаамж 438,000-аас 1,010,000 суудал нийлүүлэх боломжтой болсон тул нөөц бололцоогоо ашиглан хоёр тал цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд  гүүр болж ажиллахаар тогтов.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт “Жапан Эйрлайнс” компанийг хоёр орны агаарын харилцааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, Япон Улсын иргэдийг Монгол Улсад аялан зочлоход дэмжлэг үзүүлж, Улаанбаатар чиглэлд нислэгээ эхлүүлэх цаг ойрхон байгаа гэдэгт найдаж байна гэв.

Ташрамд дурдахад МИАТ” ТӨХК нь одоогоор Токиогийн чиглэлд нислэг гүйцэтгэж байна.  Харин “Аэромонголиа” ХХК нь 2019 онд Токио, Фукуока, Осака чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдож, 2021 оноос Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэж эхлээд байгаа юм.

Монгол Японы агаарын тээвэрлэгч нар КОД ШЭЙР буюу Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар “Жапан Эйрлайнз” компанитай хамтран Канад, Вьетнам, Австрали, Сингапур, Энэтхэг болон Японы орон нутгийн чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр зорчигч тээвэрлэх боломж бүрдээд байгаа юм.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?