Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

МИАТ дэлхийн 7 улс руу карго нислэг үйлдэнэ

2022/10/12
МИАТ дэлхийн 7 улс руу карго нислэг үйлдэнэ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт үндэсний агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах талаар нисэхийн компаниудад өгсөн үүрэг даалгавар, Засгийн газраас тус салбарт зээлийн дэмжлэг үзүүлж буйтай холбоотойгоор өчигдөр уулзалт хийсэн юм. Энэ үеэр МИАТ ТӨХК ачаа тээврийн “Боинг-757F” хөлгөөр олон улсад карго нислэг үйлдэж эхэлсэн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдээллээ.

Энэ талаар түүнээс тодруулав.

-Карго нислэгийг аль улсууд руу хийж байгаа вэ?

-Эхний ээлжинд БНХАУ руу хийгээд байна. Удаалаад БНСУ, Турк, Хонгконг, Казахстан, Киргиз болон Тажикстан зэрэг хамтын ажиллагаатай улсууд руу тогтмол хийхээр төлөвлөөд байна.

-Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК хаашаа шууд нислэг үйлдэж байна. Олон улсын нислэгээс хэр хэмжээний алдагдал хүлээж байна вэ?

-Манай компани өнөөдрийн байдлаар 7 чиглэлд шууд нислэг үйлдэж байна. Өмнө нь байнга алдагдал хүлээж байсан Улаанбаатар-Берлиний чиглэлийн нислэгийг бүрэн зогсоосон. Шалтгаан нь энэ чиглэлийн нислэг цаашаа транзит нислэг хийх боломжгүй, холбох нислэг байдаггүйтэй холбоотой.

Харин үүний оронд УБ-Франкфуртын чиглэлийн нислэгийг нээсэн. Франкфуртын буудал нь нислэг цааш задрах байдлаар дэлхийд хоёрдугаарт ордог маш том эйрпорт юм. Бид тусгай гэрээ хийснээр тус буудлаар дамжин Европын орнууд болон цаашлаад Хойд Америкийн чиглэл рүү нислэг хийх боломжтой болсон.

МИАТ: ТӨХК Алдагдал хүлээж байсан Улаанбаатар-Берлиний  чиглэлийн нислэгийг зогсоосон.

Орос, Украины хямралт байдалтай холбоотойгоор УБ-Москвагийн чиглэлийг түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ чиглэлд бид тодорхой хэмжээгээр алдагдал хүлээж байсан ч стратегийн гол чиглэл гэдгээр зогсоолгүй барьж ирсэн. УБ-Истанбул чиглэлд анхнаасаа зардлаа нөхөөд алдагдалгүй, балансаа бариад явж байна. Өнгөрсөн 2 дугаар сараас эхлээд суудал ашиглалт 80 хувьтай болж, энэ чиглэлий нислэгээс бага хэмжээний орлого олж байгаа.

2017 оноос эхлүүлсэн УБ-Пусаны чиглэлийн нислэг ковидын цар тахлын нөхцөл байдлаас болж суудал дүүргэлт буурч түр зогссон. Энд бага хэмжээний алдагдал хүлээж ирсэн ч бид эргээд сэргээж байна. Бусад чиглэлд бид алдагдал хүлээхгүй байгаа гэв.

Өчигдөр болсон уулзалтад ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос гадна ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон иргэний агаарын тээврийн “МИАТ”, “Аэро Монголиа”, “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз” зэрэг гол таван компанийн удирдлага оролцсон юм. Уулзалтын үеэр манай улсад навигацын орлого буурч буйг хөндсөн. Энэ талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангаас тодруулахад, “Ковид болон олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж манай улс дээгүүр хийгддэг нислэг 130 мянгаас 60 мянга болж буурсан. Жишээ нь, Орос-Украины хямралт байдлаас болж ОХУ дээгүүрх нислэг цөөрч зогссон. Өмнө нь 320 тэрбум төгрөгт хүрч байсан навигацын орлого 80 тэрбум төгрөг болж мөн буурсан. Бид ирэх онд 110 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, үүнийгээ 88 нислэгээр тооцоод байгаа” гэв. Тэрбээр Монгол Улс агаарын орон зайгаа 75 хувь хянаж, удирддаг байсан бол одоо энэ үзүүлэлт 98 хувь болсныг дуулгасан юм.

Тодруулга: ЗТХ-ийн сайдын мэдээлснээр манай улсын иргэний агаарын тээвэрлэгч компаниуд гадаад руу нийт 22 чиглэлд томилгоо авчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Агаарын тээврийн компаниудын хүсч буй чиглэлийн томилгоог хоорондоо зохицоод ажиллахад 10 чиглэл нэмэгдэнэ. Ингэснээр манай улс гадаад руу 30 орчим чиглэлээр нислэг үйлдэх боломжтой болно гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлсэн юм.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?