Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангахад хамтарч ажиллана

2022/10/12
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангахад хамтарч ажиллана
Share on FacebookShare on Twitter

Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог мягмар гарагт (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцжээ.

Уулзалтын эхэнд сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны гол зорилго, баримталж буй бодлого, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулсан. Мөн Засгийн газар их өгөгдлийг нээлттэй болгох талаар томоохон арга хэмжээнүүд авч байгаа.

Их өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгосноор төрийн төдийгүй хувийн хэвшил, иргэний нийгмийн хяналт бэхжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд хэрэгцээтэй 67 төрлийн нээлттэй мэдээлэл, 600 гаруй төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна.

Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол Улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор хэвлэл мэдээллийн салбарынхан хүссэн мэдээллээ авахад чирэгдэлгүй болно. Ингэснээр олон эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо.

Мөн салбарын залуусыг нарийн мэргэжлээр бэлтгэж хүний нөөцийг чадавхжуулахад бид ихээхэн анхаарч байна. Хүний хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ажлуудын хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тухайлбал дата аналист, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах саналтай байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ны зохицуулах хороо хараат бусаар ажилладаг. Хорооны гишүүдийг ЦХХХЯ-аас томилдоггүй. ЦХХХЯ нь ХХЗХ-ны үйл ажиллагаа тэр тусмаа тусгай зөвшөөрөл олгох процесст оролцдоггүй гэдгийг сайд онцолсон юм.

ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро хэлэхдээ: “Хэвлэлийн эрх чөлөөнд төр оролцдоггүйг сайшаан хүлээн авч, тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?