Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Засгийн газар хоорондын тэтгэлгээр Канад улсад монгол залуусыг сургах хүсэлтээ илэрхийлэв

2022/10/14
Засгийн газар хоорондын тэтгэлгээр Канад улсад монгол залуусыг сургах хүсэлтээ илэрхийлэв
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Фюритэй Боловсрол шинжлэх ухааны сайд уулзаж хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Канадын Парламентын Сенатын танхимын дарга Ж.Фюри боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан хүн юм.

Монгол залуус Канад Улсад суралцах сонирхол их. Өнөөдрийн байдлаар 300 орчим Монгол оюутан Канадад өөрсдийн зардлаар суралцаж байна. Цаашид жил бүр 20 хүртэл оюутныг Канадын их, дээд сургуульд сургах хүсэлтийг илэрхийллээ. Ингэхдээ сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын 50 хувийг Монголын Засгийн газраас, үлдсэн 50 хувийг Канадын талаас гаргуулах саналтай байгаагаа дуулгав.

Монгол Улсын Засгийн газраас англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг Монгол Улсад урьж, ажиллуулахад дэмжлэг хүссэн юм. Ялангуяа математик, англи хэл, байгалийн ухааны багшийн англи хэлний мэдлэг чадавхыг сайжруулахад хамтран ажиллах асуудлыг онцгой анхаарч өгөхийг ноён Спикерээс хүслээ. Канад Улстай багшийн англи хэлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 1998-2011 оны хэрэгжүүлж 1200 багш хамрагдаж байсан юм.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдах гэж буй. Үүнтэй холбогдуулан Канадын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын “CICan” холбоотой мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын бие даасан байдлыг дэмжих, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, багш бэлтгэх, сургалтын орчныг сайжруулж, тэгш хамрах сургалтыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний чадавхыг бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүллээ.

Канадын их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудыг “Монгол судлал”-ын мэдээллээр хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах, Канад дахь “Монгол судлал”-ыг өргөжүүлэх, хурал зохион байгуулах, урлагийн хамтарсан концерт, гэрэл зургийн болон урлагийн үзэсгэлэн гаргах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэж БШУЯ мэдээлэв.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?