Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилов

2022/10/14
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилов
Share on FacebookShare on Twitter

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/88 тоот тушаалаар, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарч шийдвэрлэх хүртэл хугацаагаар захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзаж санал солилцов. Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд товч мэдээлэл хийсэн юм.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийн Ажлын туршлага:

  • 1978-1992 он, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, төвийн захирал
  • 1992-2003 он, ШУТИС-ийн ректор
  • 2003-2006 он, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д мэргэжилтэн
  • 2006-2014 он, ЮНЕСКО-гоос Армен, Азербайжан, Беларус, Молдав, ОХУ-д суугаа суурин төлөөлөгч, Москва хот дахь ЮНЕСКО-ын бүсийн төвийн захирал
  • 2014-2017 он, Парис хот дахь ЮНЕСКО-гийн төвд Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны департаментын захирал
  • 2017-2018 он, ЮНЕСКО-гоос Узбекстан Улсад суугаа суурин төлөөлөгч,Ташкент хот дахь ЮНЕСКО-гийн төвийн захирал
  • 2019-2020 он, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2020-2022 он, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд лабораторийн эрхлэгч

Танд санал болгож буй

“Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлэг зохион байгууллаа
Боловсрол

“Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026/05/28
Сувилахуй бол эрүүл мэндийн тогтолцооны тулгуур хүч
Боловсрол

Сувилахуй бол эрүүл мэндийн тогтолцооны тулгуур хүч

2026/05/27
Л.Энх-Амгалан: Хүүхэд хамгааллын асуудалд ганцхан удаагийн гал унтраасан шийдвэр бус тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй
Боловсрол

Л.Энх-Амгалан: Хүүхэд хамгааллын асуудалд ганцхан удаагийн гал унтраасан шийдвэр бус тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй

2026/05/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?