Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ДЭМБ-гаас 21 аймагт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

2022/10/14
ДЭМБ-гаас 21 аймагт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө
Share on FacebookShare on Twitter

ДЭМБ-гаас “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 21 аймаг, зарим сумдад нийт 255,9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж гардууллаа.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Анузаяа, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стийв Винкетс болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцов.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эх хүүхдийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа явуулдаг бүсийн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нь 36,9 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өглөө. Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт дахь Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж байна. Мөн сүүлийн 10 жилийн дунджаар 16,5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16,9 хувийг эзэлж, түүний 23,6 хувь нь зам тээврийн осол эзэлж байна. Иймээс осол их гардаг хар цэгүүд буюу яаралтай тусламжийн жишиг цэгүүдэд нийт 156,4 сая төгрөгийн өртөгтэй 20 ширхэг иж бүрдлийг гардууллаа. Энэ нь осолд өртсөн иргэдийн амь насыг шуурхай аврах, газар дээр нь үзүүлэх тусламжийн чанарт сайнаар нөлөөлнө” гэдгийг онцоллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, зэрэг 14 тоног, төхөөрөмж багтжээ.

Танд санал болгож буй

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
Эрүүл мэнд

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

2025/09/10
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Эрүүл мэнд

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2025/07/25
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?