Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Их аварга Хакүхо М.Даваажаргалыг “Алтан Од” одонгоор шагнав

2022/10/14
Их аварга Хакүхо М.Даваажаргалыг “Алтан Од” одонгоор шагнав
Share on FacebookShare on Twitter

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов.

Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж байлаа. Энэ удаа өөрийн 20 жилийн амьдралаа холбосон “Миягино” дэвжээг өвлөн аваад эргэн ирж буйдаа баяртай байна. Анх 62-хон кг жинтэй хүүхэд Японд очиход “Энэ барилдаж чадах юм уу” гэж эргэлзэх хүн олон байсан. Гэхдээ хүн шантралгүй зүтгэвэл ямар ч амжилтад хүрч болно гэдгийг харуулсандаа их баярладаг. Би багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Монгол, Японыг холбосон гүүр болно. Монголын спорт, олимпизмын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэв.

Мөн “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдын төлөөлөл боксын шигшээ багийн тамирчдад хандан олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэхийн ялдамд олимпын медалийн өнгө зөвхөн тамирчин хүний өөрийн хүчин чармайлтаас шалтгаалах тул бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийхийг онцлон захив.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг их аваргыг МҮОХ-нд зочлон ирсэнд талархлаа илэрхийлээд хүүхэд байхдаа хамтдаа 40 мянгатын байрны гадна сагс тоглож өссөн түүхээ дурсав.

Мөн Монгол Улс ойрын ирээдүйд залуучуудын олимпыг нутагтаа зохион байгуулахыг зорьж байгааг дуулгаж, энэ үйл хэргийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.

Энэ үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр “Токио-2020” олимпын наадмын элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргалын спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?