Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг 9 хүүхдэд амжилттай хийлээ

2022/10/25
Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг 9 хүүхдэд амжилттай хийлээ
Share on FacebookShare on Twitter

Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ болон БНСУ-ын эмч нарын хамтарсан баг есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийсэн байна.

УГТЭ, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн Анагаах ухааны сургууль, Даяаршилын анагаах ухааны төв /JW LEE/-тэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-т энэ сарын 16-23-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн зүрхний мэс засалч Ким Үн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн ирж, тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Хамтарсан баг энэ удаа нийт 95 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, үүнээс уушгины венийн бүтэн буруу оролт, гол судасны нумын гажиг, Эбштейн гажиг, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушигны артерийн хавхлагын гажиг зэрэг хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг оношлогдсон 45 хоногтойгоос 16 нас хүртэлх насны нийт 9 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ.

Энэ удаагийн мэс засалд хагас цусны зохиомол эргэлтийн шинэ арга технологийг түлхүү ашигласны зэрэгцээ зарим дотоод гадаадын эмнэлгийн байгууллагуудад өмнө нь мэс засалд ороод үр дүнгүй байсан хүүхдүүдэд давтан мэс засал хийж, эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж өглөө.

Мөн ажлын байрны мэс засал сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор мэс заслын явцыг бодит цагаар Head Lamp ашиглан мэс заслын өрөөнөөс сургалтын өрөөн дэх эмч нарт хүргэх байдлаар сургалтын дэвшилтэт арга техникийг ашиглаж зохион байгууллаа.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?