Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Засгийн газар: Орон нутаг дахь мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллахад анхаарна

2022/10/25
Засгийн газар: Орон нутаг дахь мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллахад анхаарна
Share on FacebookShare on Twitter

Төрийн ордонд болж буй “Хүнсний хангамж, Аюулгүй байдал-Мал аж ахуй”-н Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэндчилгээ дэвшүүлэн илгээснийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлтдээ, Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүчирхэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, хүнсний хангамж нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг боловсронгуй болгох, мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэжээ.

Манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгоход мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, фермер, малын эмч, мал зүйч, эрдэмтэн судлаач, мэргэжилтэн та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл, малын үржил-селекцийн ажилд биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацыг ашиглан олон найрлагт малын тэжээл үйлдвэрлэх, байгальд ээлтэй технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн малын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар, мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд ашигладаг 60 гаруй нэр төрлийн эм, биобэлдмэл, оношлуурын технологийг үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлээд байна. Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан бүсийг байгуулах, түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ цэн, экспортыг нэмэгдүүлэх, орон нутаг ажиллах мэргэжилтнүүдийн цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэн тогтвортой ажиллуулахад Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ Ерөнхий сайдын илгээлтдээ илэрхийлжээ.

Цаашмд уламжлал бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, тооноос чанарт шилжих асуудалд анхааран ажиллана гэжээ.

Танд санал болгож буй

Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
Улс төр

Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

2025/08/04
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Улс төр

Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

2025/08/04
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Улс төр

Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа

2025/08/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?