Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг тууштай дэмжихээ илэрхийллээ

2022/11/02
Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг тууштай дэмжихээ илэрхийллээ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотод найдвартай, уян хатан, хэмнэлттэй дэд бүтцийг байгуулахад үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай, үүнд Азийн хөгжлийн банк Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тууштай дэмжихийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Рамачандран Павит онцолжээ.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд баяр хүргэж үг хэлсэн юм.

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк 2010 оноос Засгийн газар, НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа. Тодруулбал, тус банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Баянхошуу, Сэлбэ орчимд дэд төвийг байгуулаад байна.

Филиппинд төвтэй, Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хөгжлийн энэ банк мөн хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хямд орон сууцыг Улаанбаатар хотод барих, дэлхийн стандартад нийцсэн улсын жишиг эмнэлэг байгуулах төслийг ч санхүүжүүлж байгаа юм.

Рамачандран Павит цааш нь ярихдаа, “Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлж буй төслийн нэг нь 2021 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон энэ эмнэлэг дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ бүхий улсын жишиг эмнэлэг, цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, бусад аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа”-г тодотгожээ.

Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарыг дэмжиж, 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 сая ам.долларыг цар тахлын эсрэг арга хэмжээнд, 100 сая ам.долларыг энэ онд төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв мэдээлэв.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?