Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна

2022/11/03
Дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
Share on FacebookShare on Twitter

БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэй үе тэнгийнхний дээрэлхэл ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг үргэлжлүүлж байна.

“Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл,Говь-Сүмбэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Төв аймаг, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 160 сургуультай хамтран ажиллаж сургалт хийсэн юм.

Дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж нийслэл болон орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулсан үе тэнгийнхний дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аргазүйг нэвтрүүлж байна.

Урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд дээрэлхэгч, гэрч, хохирогч гурван талыг оролцуулан хүүхдийн зан төлвийг засах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сурах арт терапи арга зүй олгох сургалтад Баянхонгор аймгийн 33 сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг хамруулав.

Сургалтын үр дүнд “Мөрөөдлийн жигүүр” арт терапи хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж буй юм. Аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа. Энэ жилийн аяны хүрээнд сургуулийн ажилтнууд, дотуур байрны багш нар, нэгдсэн сургууль, удирдлага, багш сурагчид, эцэг эхчүүд, хүүхдийн оролцооны клубууд нэгдэж дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр олон ажил өрнүүлж байна.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?