Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана

2022/11/09
Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж “Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ. Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт гэсэн салбартай.
Засгийн газрын хэвлэх үйлдвэр тусгай зориулалтын болон төр, засгийн шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1968 онд байгуулагджээ.
Эдгээр байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт шилжүүлж, улмаар төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах нийтийн хоол, хэвлэл, амралтын зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр удирдлагын давхардсан зардал буурах, нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо багасгах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасны дагуу ийм шийдвэр гарч байна.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?