Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрдэнэс Монгол”: Цахимд шилжснээр ашигт ажиллагаа 30-40 хувиар нэмэгдэнэ

2022/11/11
“Эрдэнэс Монгол”: Цахимд шилжснээр ашигт ажиллагаа 30-40 хувиар нэмэгдэнэ
Share on FacebookShare on Twitter

Төрийн өмчит компаниуд нийгэм, олон нийтэд нээлттэй, ил тод байх нэг арга зам нь үйл ажиллагаагаа цахимжуулах явдал. Ингэснээр мөн хөрөнгө оруулалтын давхардал арилж, үргүй зардал гаргахгүй, үйл ажиллагаа шилэн болно. Төрийн өмчит компаниудыг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” ХХК энэ ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ирэх гурван жилд шинэ систем, программ хангамж нэвтрүүлэх замаар цахим шилжилт хийх төлөвлөгөөг гаргаад буйг мэдээллээ.

Нэгдлийн хэмжээнд цахим шилжилт нэвтрүүлснээр эрдэс баялагтай холбоотой хууль бус явдал бүрэн зогсож ашигт үйл ажиллагаа 30-40 хувь нэмэгдэнэ. Мөн нэгдлийн хэмжээнд мэдээлэл солилцох хурд сайжирч Засгийн газрыг мэдээллээр шуурхай хангаж бодитой шийдвэр гаргах ач холбогдолтой гэдгийг тэрээр тайлбарлав.

Тус компани цахим шилжилтийн талаарх зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр зохион байгуулсан юм. Тус хорооны дарга Э.Батшугар уул уурхайн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн цахимжуулалт, мэдээллийн технологчидын хувь нэмэр чухал юм гэдгийг онцлов.

Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв, Монголын программ үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр нар Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал, уул уурхайн салбарын цахим шилжилт болон энэ салбарт инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй ААН-үүдийн туршлагын талаар мэдээлэв.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?