Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн талаар санал солилцлоо

2022/11/14
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн талаар санал солилцлоо
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн баримт бичгийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, “Дэлхийн банк нь нийслэлийн агаар орчны бохирдлыг багасгах, авто замын түгжрэлийг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй найдвартай түнш” гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулснаар дэд бүтэц, бизнесийн орчныг дэмжихээс гадна Туул голын усны сав газрыг сайжруулж, өмнө нь байсан арьс ширний үйлдвэрийн бүсийг нөхөн сэргээх, тус хэсгийн ажилчдын орон сууц, суурин газарт шаардлагатай бусад бүтээн байгуулалтад хамтран ажиллах саналыг дэмжиж байгаад баяртай байна” хэмээв.

Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай тус төсөлд Даян дэлхийн дэд бүтцийн сан /GIF/, Олон Улсын санхүүгийн корпорац /IFC/ зэрэг томоохон байгууллага хамтран ажиллах болсныг онцлоод, нийслэлээс ямар чиглэлд, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хот нь дэвшилтэт технологи бүхий, импортыг орлох экспортын баримжаатай, дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байгуулахыг зорьж байгаа. Ийм парк байгуулснаар дагуул хот хөгжих үндсэн дэд бүтцийг тавьж, энэ хүрээнд хотын хүн амын хэт нягтрал, авто замын түгжрэл, хөрс, усны бохирдол багасах ач холбогдолтой юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?