Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

2022/11/16
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсвийн хуультай дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль багтсан. Эдгээр хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Засгийн газар дахь хяналтын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр:
–        Захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх
–        Төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх
–        Төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
–        Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих
–        Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх
–        Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа– 2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” -д Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх талаар тодорхой тусгасан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын салбар яамдтай давхардсан чиг үүргийг арилгаж, татан буулгахаар шийдвэрлээд байна. Ингэснээр яамд бодлогоо тодорхойлж, хэрэгжилтээ хийж, хяналт шалгалтаа хариуцах тогтолцоо бүрдэнэ. Салбар яамд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлснээр:
–        Хариуцлага тодорхой болно.
–        Зарим хяналтын чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.
–        Хяналт шалгалтын мөрөөр гарсан шийдвэрийн хэрэгжилт сайжирна гэдгийг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?