Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо

2022/11/24
Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022.11.23-ны өдөр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй цахим уулзалт хийж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдаа хоёр улсын тээврийн харилцааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж буйгаа илэрхийлэв.

Сайд С.Бямбацогт хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа хэллээ

Автотээврийн чиглэлээр Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хийж буй хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажил дуусаж байгаатай холбогдуулан тээвэр зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн чингэлэг солилцоог нэмэгдүүлж, задгай тээвэр явуулахад  БНХАУ-ын Тээврийн яам болон Элчин сайдын яаманд санал хүргүүлсэн тул анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн “Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т туссан тээврийн хоёр дахь маршрут болох Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил дууссантай холбоотой АН-4 чиглэлийн авто замын тээврийг эхлүүлэх шаардлагатай байна.

Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд Монгол Улс ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай зургаан агаарын хаалгаар холбогдож байна. Монгол Улс нь БНХАУ-тай 2009 оноос хойш агаарын хаалга шинээр нээгээгүй байгаа. Сүүлийн жилүүдэд  манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо өсөж, агаарын хаалганы ачаалал  нэмэгдсэн.

Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэхээр Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг хэсэгт агаарын шинэ хаалга нээхээр хоёр тал 2016 онд хэлэлцэн тохирч, хоёр улсын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд 2017 оны 08 дугаар сард байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ агаарын хаалга нээхтэй холбоотой тухайн агаарын хаалга байрлах бүсэд радио холбоо болон ажиглалтын хамрах хүрээг сайжруулах зорилгоор барилга байгууламж, дэд бүтэц, үндсэн нөөц дамжуулах байгууламж, үндсэн нөөц тэжээлийн систем бүхий агаарын навигацийн үйлчилгээний байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэж бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Иймд БНХАУ-ын талаас дотоодын үйл ажиллагаагаа дуусгаж, шийдвэр гаргахыг хүлээж байгаа тул энэхүү ажлыг түргэвчлэхэд анхаарч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Тэр дундаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудын барилгын ажил дуусаж, аж ахуйн болон жигдрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлээд байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан  ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн орчин бий болсон.

Иймд төмөр замын Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах шаардлагатай байгаа тул 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг цаг алдалгүй шинэчлэн байгуулах шаардлагатай байгаа.

Хоёрдугаарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байна. Энэ ондоо туршилтын галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байгаа тул Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах ажлыг эхлүүлэх, тус боомтыг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна.

Гуравдугаарт, Монгол Улсын импортын ачааны тээвэрлэлтэд Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтыг зэрэгцүүлэн ашиглах, мөн Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх тээвэрлэлтийн төлөвлөгөөг нэмэгдүүлж, тогтвортой байлгах тал дээр анхаарах шаардлагатай.

Дөрөвдүгээрт, хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын өргөн царигийн төмөр замаар солилцох галт тэрэгний тоог хоногт 20 болгон нэмэгдүүлэх, Хятадын тал Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар ачаатай галт тэрэг хүлээн авч байх, Хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хэлэлцсэн асуудлуудад анхаарч, ажил хэрэг болгон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд онцгой анхаарахаа хэлж, хоёр тал цаашид харилцан ашигтайгаар худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхээр тогтлоо.

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?