Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол-Японы соёлын өвийн форумыг анх удаа зохион байгууллаа

2022/11/25
Монгол-Японы соёлын өвийн форумыг анх удаа зохион байгууллаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Соёлын яамнаас Монгол-Японы соёлын өвийн форумыг анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү форумд Монгол, Японы эрдэмтэн судлаачид салбарын шинжээч мэргэжилтнүүд оролцож, хоёр орны соёлын өвийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт болон соёлын өвийг хамгаалахад нэвтрүүлж буй шинэ технологи, ойрын жилүүдэд соёлын биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах, судлах, хадгалах, сэргээн засварлах, сурталчлах чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар зөвлөлдөн ярилцлаа.

Япон Улс, өнгөрсөн хугацаанд Монголын соёлын өвийг хадгалж хамгаалах үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, музей, галерей, соёлын өвийн төвийн хүний нөөцийг чадавхжуулах, техник, хэрэгслийг шинэчлэх, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн байна. Түүнчлэн, түүх, угсаатны зүй, археологи, палеонтологийн шинжлэх ухааны чиглэлээр хээрийн шинжилгээ болон лабораторийн түвшний хамтарсан судалгааг амжилттай хэрэгжүүлж, Монголын соёлын өвийн үнэ цэнэ, ач холбогдлыг өсгөн, соёлын биет өвийн сан хөмрөгийг баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Форумын гол зорилго нь хоёр орны эрдэмтэн судлаачид, шинжээч мэргэжилтнүүдийн соёлын өвийг хамгаалах талаар мэдээлэл харилцан солилцох, хамтын ажиллагааны ололт амжилтыг сурталчлах, цаашид олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой механизм бий болгоход оршиж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?