Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлийн хэсэг БНӨСУ-д ажиллаж байна

2022/12/12
Бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлийн хэсэг БНӨСУ-д ажиллаж байна
Share on FacebookShare on Twitter

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XI, XII ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар ахалж, арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

-Монгол Улсын XI ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцах,

– НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох,

– Цэргийн багт шаардлагатай ажиллагааны газар орны зах зээлээс худалдан авах боломжтой бараа материалыг судлах, худалдааны байгууллагуудтай танилцах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулах,

– Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх,

– Мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, дараагийн ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Улмаар XII ээлжийн мотобуудлагын батальоноос тус ажиллагааны шинэ газар оронд мотобуудлагын ротыг үүрэг гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан ажлын хэсэг 12 дугаар сарын 06-ны өдөр секторын удирдлагатай уулзаж, мотобуудлагын ротын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай асуудлаар харилцан санал солилцож, цэргийн алба хаагчдын ажиллах, үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ. Мөн Юнити секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужунитай ажлын уулзалт зохион байгуулж, секторын үйл ажиллагаатай танилцан, үүрэг гүйцэтгэлт, үер усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Юнити мужид сүүлийн 60 жилд болоогүй үер усны гамшиг үргэлжлээд хоёр дахь жилдээ үер усны хүнд нөхцөлд энхийг сахиулах ажиллагаа явагдаж байна.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
Нийгэм

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026/10/15
Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Нийгэм

Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2026/10/15
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026/10/15

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?