Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн банкны асуудлаар 166 гэрчийг оролцуулсан гурван удаагийн сонсгол болно

2022/12/13
Хөгжлийн банкны асуудлаар 166 гэрчийг оролцуулсан гурван удаагийн сонсгол болно
Share on FacebookShare on Twitter

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны өчигдрийн хуралдаанаар нийтийн сонсгол явуулах товыг тогтоов.

Түр хорооны сонсголыг ирэх оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтсон байна. Эхний шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Хоёр дахь шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно.

Түүнчлэн ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо. Уг сонсголыг нээлттэй явуулж, сэтгүүлчдийг ажиллах боломжоор хангах аж.

Танд санал болгож буй

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Улс төр

Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026/05/07
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Улс төр

Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

2026/05/07
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Улс төр

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

2026/04/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?