Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АТГ-аас нүүрсний асуудалд холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлалаа

2022/12/13
АТГ-аас нүүрсний асуудалд холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлалаа
Share on FacebookShare on Twitter

АТГ-аас өнөөдөр нүүрстэй холбоотой асуудалд шууд болон шууд бусаар холбогдоод буй 17 хүний нэрийг зарлалаа. Гэхдээ эдгээр 17 хүний гэм буруутай эсэхийг Үндсэн хуулиар олгосон эрхийн хүрээнд шүүхээр тогтоох юм.

АТГ-аас зарласан нэрс:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
  3. Зам тээврийн сайд асан Д.Ганбат
  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
  16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга М.Даваатогтох мэдээлэхдээ, “АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор нийт 22 хэрэгт хэрэг бүртгэл, 7 иргэнд мөрдөн байцааж байна. Мөн 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчлан, 10 хүнийг цагдан хорилоо. Хоригдсон иргэд, гэрч нараас мэдүүлэг авах, үзлэг нэгжлэг хийх, шинжээч томилох, холбогдох байгууллагаас мэдүүлэх авах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдлөгийг шуурхай явуулахын тул АТГ-аас дэд ажлын хэсэг байгуулсан. Орон нутагт ч үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор нийт 35 хүн, тодруулбал, хахууль авах гэмт хэрэгт 23, албан тушаалаа урвуулсан хэрэгт  8, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 хүнийг яллагдагчаар татаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт, нүүрс борлуулалтын 633 гэрээ, тээвэрлэлтийн 398 аж ахуйн нэгж байна. Мөрдөгчид уртасгасан цагаар ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа” хэмээв.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?