Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тавантолгой төмөр зам ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томиллоо

2022/12/14
Тавантолгой төмөр зам ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томиллоо
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгой төмөр зам ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг томилуулан ажиллуулахар шийдвэрлэлээ.

Тус шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.12.12/  Н.Мягмарт компанийг удирдах, бүрэн төлөөлөх эрхийг олгон, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд Тавантолгой төмөр зам ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, засаглалыг сайжруулах, бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайланг дүгнэх, дүгнэлт гаргах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, үйл ажиллагааг байгаа эсэхийг тогтоох зорилгоор Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг ийнхүү томилоод байна.

Түүнчлэн Богдхан төмөр зам төсөл болон Тавантолгой төмөр зам ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг хүлээж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг хамарсан 233.6км урттай 2 өртөө, 6 зөрлөгтэй, 16 гүүр, 126 хоолой, найман мал амьтны гарцтай. Нийт хувьцааны 66 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК тус тус эзэмшиж байна. Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монголын төмөр зам ТӨХК-ийг тогтоосон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барихад шаардагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар санхүүжүүлсэн тус компанийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн дунд үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдоод байгаа юм.

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?